
AMUR LODGE
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сум 1923 онд байгуулагдсан бөгөөд буриад, халх үндэстэн ястанаас бүрдсэн хүн амтай, далайн түвшнөөс 810м-1513м өндөрлөгт, Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг, улсын чухал экосистем бүхий хангай нутаг билээ.
Мөн 2023 онд UNESCO-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дүгээр хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан.
.jpg)
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг юм.
AMUR LODGE Дадал сумын үзэсгэлэнт нарсан ойгоор хүрээлэгдсэн гурван нуурын дэргэд, үзэсгэлэнт Онон Балжийн байгалийн цогцолборт газарт байрлаж байна.
+976 88108062
+976 93300011
БУРИАД АЙЛААР ЗОЧЛОХ
Буриад ард түмэн хэл аялганы хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялга болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон бөгөөд модон байшин сууцанд голлон суух ба барилга барих, хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүгээ бэлтгэх зэрэг өөрсдийн өвөрмөц амьдралын хэв маягтай. Иймд аялагчдад Амур лоджийн зүгээс Буриад айлаар зочлох хөтөлбөрийг хэрэгжүүлж, аялагчдад санал болгож байна.


ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТАГ, МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД БИЧИГДСЭН ТҮҮХЭН ГАЗРУУДААР АЯЛАХ
Их Эзэн Чингис хааны төрсөн газар, ундаалж өссөн сэрүүн булаг, аян дайнд мордохдоо цэргийн хар тугаа цэнгүүлэн морддог байсан газар гэх мэт түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялана.
МОРИН АЯЛАЛ
Монгол морины тэсвэр хатуужлыг мэдэрч байгалийн сайханд аялах нь бас нэгэн төрлийн экстрийм аялал билээ. Монголчууд эртнээс хөлөг морио эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн. Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон байдаг ба Дэлхийн талыг туулж түүхэнд бичигдсэн байдгаараа онцлогтой юм. Мөн Дадал нутагт намрын цагаар аялуул Буриад ард түмний хадлангийн үйл явцтай танилцан, мориор бухал зөөх боломжийг олгож байна.


КАЯК АЯЛАЛ
Лоджийн зүгээс хэрэв та каяк унах чадвар эзэмшсэн, мөн хариуцлагатай аялах чадвартай бол лоджоос каяк түрээсэлж аялах боломжийг бүрдүүлж байна. Үүнд үдэх, тосон авах үйлчилгээг багтаасан болно.
ЗАВИН АЯЛАЛ
Балж гол нь Онон мөрний хамгийн том цутгал бө гөөд ОХУ-ын нутагт Хэнтийн нурууны үргэлжлэл Бурхан Халдун, Сохонд хоёрын дунд орших Хөмлийн сарьдаг уулаас эх аван ОХУ-д 40 гаруй км, Монголын нутагт 180 орчим км урсаад Дадал сумын нутаг Ишин уул, Хадын өвөрт Онон голд нийлнэ. Урсгал дөлгөөн Балж голоор мэргэжлийн хөтчийн хамт голоор завьтай аялж, байгалийн тансаг сайхныг мэдрээрэй.


ЗАГАСЧЛАХ АЯЛАЛ
Загасчлах аяллаар мэргэжлийн хөтчийн хамт завиар загасчлах болон машинаар загасчлах аяллыг лоджийн зүгээс санал болгож байна. Онон балжийн байгалийн цогцолборт газарт үзэсгэлэнт Балж голоор завиар аялж, олон төрлийн загас барих боломжтой ба загасчлах аялал нь хотын дуу чимээнээс зугтаж, зүгээр л амарч, алжаалаа тайлах, амар амгалан орчин амрах төгс боломжийг олгоно.
БУРИАД ДУУ, ҮЗҮҮЛБЭР
Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байдаг. Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан урилга, удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргасан билээ.

ЗУРГИЙН ЦОМОГ



























