
RESORT WORLD TERELJ HOTEL
Resort World Terelj Hotel нь Улаанбаатар хотоос зүүн хойш 62 км зайд Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрладаг. Хотоос холгүй энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм.
Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан яст мэлхий дүрстэй том хад юм.
Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна.
Манай ресорт нь 3 давхар зочид буудалдаа 34 өрөө, хурлын болон хүлээн авалтын танхимууд, амт чанартай хоол, саун, жакузи, бариа заслаар үйлчилдэг. Гадаа талбайд 41 ширхэг орчин үеийн Монгол гэрүүд болон модон байшингуудтай.
НАР МАНДАХЫГ ХАРАХ
Нарны туяанаас ялгарах энерги нь хүнийг сэтгэл гутарлаас гаргаж, эрч хүч өгч сэтгэлд нь нар мандуулж гэрэл гэгээ, итгэл найдвар, хайр мэдрүүлэх агуу их хүч чадалтай билээ. Сэтгэл санаа, оюун ухаан нь гэгээрсэн хүнээс эерэг энерги ялгарч үйл хөдлөл, үйлдэл бүр нь зөв зүйлийг эрэлхийлж байдаг.


ШӨНӨ ОД ДУРАНДАХ
Өөрсдийн амьдран буй орчлон ертөнцийг танин мэдэх хамгийн боломжит зүйл бол шөнийн тэнгэрт тэнгэрийн биетүүд (гариг, сар, астероид, од эрxэс, оддын бөөгнөрөл, нар, галактик болон галактик бөөгнөрөл) дурандах билээ. Мөн түүнчлэн орчлон ертөнцийн үүсэл болон түүний бүтцийг бүхэлд нь ойлгох ач холбогдолтой
МОРИН АЯЛАЛ
Монгол морьны тэсвэр хатуужлыг мэдэрч байгалийн сайханд аялах нь бас нэгэн төрлийн экстрем аялал билээ. Монголчууд эртнээс нааш морио эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн. Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш (зуны улиралд дунджаар 30 °С-ээс өвлийн улиралд -40 °С хүртэлх гадны температурт) өөрсдөө өвс тэжээлээ олж идэн бэлчээрлэдэг.


ТЭМЭЭ УНАХ
Орчин үед 3 төрлийн тэмээ байдаг. Ганц бөхтэй тэмээ (дромадер) буюу араб, хоёр бөхтэй тэмээ буюу бактриан, зэрлэг тэмээ буюу Хавтгай. Монгол улсад сүүлийн 2 төрөл нь байдаг бөгөөд дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (ганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Казахстан, Киргиз улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг эцэг бол зэрлэг тэмээн гөрөөс “Хавтгай” юм. Энэ амьтан одоо ч манай орны Алтайн цаадах говьд амьдарсаар байна.
УУЛАНД АЛХАХ
Ууланд алхах нь эрүүл мэндийн хувьд биеийн жин бууруулах, цусан дахь сахрын хэмжээг бууруулах, зүрхний шигдээснээс сэргийлэх, цусны даралт бууруулах зэрэг давуу талуудтай. Ууланд алхахыг амьдралынхаа хэвшил болгосноор та эрүүл мэнд, сэтгэл зүй түүнчлэн ажлын бүтээмждээ хийж буй томо охон хөрөнгө оруулалт байх болно.


ЗАГАСЧЛАХ
Загасчлал нь дараах давуу талуудтай. Хүнийг явган их алхуулдаг. Голын эргийн чийглэг агаар хүний биед онцгой сайн нөлөөтэй Голын урсгалд хөвж буй өгөөшөө нүд салгалгүй харж анхаарлаа төвлөрүүлэх нь гайхалтай сайхан оюуны амралт тайвширалыг өгч , хуралдсан муу энергийг цэвэрлэж байдаг. Хүнийг байгальд ойртуулж уусгаж өөрийн эрхгүй хайрлан хамгаалах сэтгэлийг төрүүлдэг. Охид бүсгүйчүүд , эрчүүд, хүүхэд залуус, гэр бүлээрээ байгалийн сайханд амарч алжаалаа тайлах, цагийг чанартай өнгөрөөх сонгодог арга юм.
БУДДЫН ШАШНЫ ХИЙДЭД БЯСАЛГАЛ ХИЙХ
Бясалгал бол нам гүм, чимээ аниргүй далайн ёроол руу шумбан орохтой адил. Гүний гүндээ далай тэр аяараа аниргүй. Бодол биднийг сатааруулж үл чадна, учир нь бидний ухаан тэр аяараа амар амгалан, тэр аяараа аниргүй, тэр аяараа эв эе. ШРИ ЧИНМОЙ


МОТО АЯЛАЛ
Улам бүр өргөжин тэлж буй, техник технологийн хурдацтай хөгжлийн алхаанд амрах чөлөөгүй ажиллаж буй завгүй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, нөр их ажлын стрессээ тайлах хамгийн шилдэг сонголт нь адал явдалт бартаат замын аялал хийж техниктэй харилцан, зэрлэг байгальд амьд гарах чадвараа хөгжүүлэх нь хамгийн зөв арга зам билээ.
АРДЫН ЯЗ ГУУР УРЛАГИЙН
ТОГЛОЛТ
Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байдаг. Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан урилга, удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргасан билээ.

ЗУРГИЙН ЦОМОГ
